“GOLDEN PLUM” ЗӨВ МОНГОЛ ХҮН-ийг алдаршуулна

АТГ.МН сайтын зүгээс “ЗӨВ МОНГОЛ ХҮН” буланг тогтмол хөтөлж, зөв амьдарч, зөв хандлага түгээж, сайн үйлс хийж яваа, уриалж байгаа хөгшид, залуу үе, хүүхэд гэлтгүй эгэл жирийн ҮНДЭСНИЙ БААТРУУД-ыг онцлон эерэг мэдээлэл түгээн алдаршуулдаг билээ.

Тиймээс ч “ЗӨВ МОНГОЛ ХҮН” булан олны сонирхолыг илүүтэй татдаг нь нууц биш. Тэгвэл манай сайтын энэхүү булан өнөөдрөөс эхлэн ивээн тэтгэгчтэй боллоо. “ЗӨВ МОНГОЛ ХҮН” байж Үндэсний баатруудыг алдаршуулах, хойч ирээдүйгээ зөв хүн болгон төлөвшүүлэхэд маань ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ “АЛТАН ЧАВГА” ХХК-ийн “GOLDEN PLUM” брэнд ивээн тэтгэж хамтарч ажиллахаа болсныг дуулгахад таатай байна.

Тун удахгүй манай чимээгүй баатрууд маань “GOLDEN PLUM”-тай хамтдаа олон сайн үйлсийг бүтээж байгаа мэдээллүүд ар араасаа түгэх биз ээ.

Байгуулагдаад 2 жил гаруй болж байгаа ч эрүүл эко бүтээгдэхүүнээр Үндэсний хэмжээнд танигдаад байгаа “GOLDEN PLUM” чавганы шүүс, үзэмний шүүс, аарцтай чацарганыг амталж үзээгүй хүн бараг байхгүй биз.

Эрүүл Монгол хүн бүрийн төлөө хичээнгүйлэн ажилладаг “GOLDEN PLUM эрүүл энхийг бэлэглэх  #ШИМТ_УНДАА-ны хамт олон үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн, үйлдвэрээ өргөтгөн сав баглаа боодолдоо өөрчлөлт хийн шинэхэн өнгө төрхтэйгээр өндөр хүчин чадлаар ажиллах болсоныг энэ дашрамд дуулгахад таатай байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)