Х.Баттулга: Улс нь ийм байхад гоё сайхнаар гадаадад айлчлаад яах юм бэ?

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ийгл, МҮОНРТ-д зочноор оролцон Агаарын бохирдол болоод Монгол улсад тулгамдаад буй олон асуудлаар ярилцлаа. Ерөнхийлөгчийн онцлох ишлэлээс хүргэе. 

 

-Гурван сая иргэний ирээдүйн тухай ярьж байхад эргээд л гурван Элчин сайдынхаа тухай л яриад байгаа юм.

-Жаахан дулаараад, хоёр сар гараад, Цагаан сар гээд л энэ асуудлаа мартана.

-Нийслэлийн Засаг дарга Су.Батболд захирамж гаргасан. Түүнээс хойш 9000 орчим өрх нүүдэллэж орж ирсэн.

-Энэ утааг тойрсон асуудал чинь өөрөө ажилгүйдэл, ядуурал байгаа.

-Сүүлийн 10 гаруй жилүүдэд утаагаар мөнгө хийсэн хүмүүс маш тодорхой байгаа. Шийдсэн хүмүүс нь ч, худалдсан, шахсан хүмүүс нь тодорхой байгаа.

-Жижиг дунд үйлдвэр гэдэг чинь том үйлдвэрээ дагаж бий болдог юм байна гэдгийг одоо ойлгож байна.

-Улаанбаатар хотыг дахин төлөвлөнө гэж байхгүй. Гараад л хар, бүгд эзэнтэй.

-Намын шийдлээс болж намын гишүүдийн утаарал өөр өөр байна гэж байхгүй. Нам харгалзахгүйгээр хамт хордоод, хохироод л явж байгаа. Энэ нам ингэсэн гэдэг зүйлийг аль ч Засгийн үед ярьж болохгүй.

-Мөнгийг бий болгох ёстой. Яах гэж Монголбанк байдаг юм.

-Том бүтээн байгуулалтыг зоригтой эхлэх хэрэгтэй. Том бүтээн байгуулалтыг эхэлж байж энэ ажилгүйдэл, ядууралтай тэмцэнэ.

-Энэ Засгийн газарт ялангуяа Хүрэлсүхийн Засгийн газарт хүмүүс асар их найдлага тавьж байгаа юм билээ.

-Юун түрүүнд бослого гаргаад байгаа эмч, багш нараа /цалин нь тодорхой юм чинь/, төрийн албаны үйлчилгээний ажилчид байгаа. Эдгээр хүмүүсээр өөрсдөөр нь сонголт хийлгээд орон сууцанд оруулаадхаач ээ.

-Бүр цаашлаад Их хурлыг ч нүүлгэмээр байна. Их хурлыг нүүлгэвэл хотын захиргааны байшингууд бүгд суларна.

-Миний чадах зүйл гэвэл Засгийн газрыг шахна, Их хурлыг шахна.

-Шийдэлтэй нь яръя. Одоо ингэхгүй бол Монгол улс дэлхий дээр хамгийн хүйтэн, хамгийн бохирдолтой нэг номерын улс боллоо.

-Бид нар гоё сайхан яваад яах юм бэ? Улс нь ийм байхад гоё сайхнаар гадаадад айлчлаад яах юм бэ? 

-Сонгуулийн өмнө нэг өөр юм ярьдаг, дараа нь өөр юм ярьдаг.

-Хэрэв ухаалаг Засгийн газар, ухаалаг Ерөнхий сайдтай бол энэ асуудал руу ханцуй шамлан орох болов уу.

-Их хурлыг тараах тухай асуулга буюу асуулт хариулт явууллаа гэж бодъё. Би бол 10 хүний найм нь дэмжих болов уу гэж бодож байна.

-Шинэ жилийн мэндчилгээнд олон юм ярьж, хөгжилтэй орны Ерөнхийлөгч шиг байснаас товчхон тодорхой юм ярья л гэж бодсон. Дараа дараагийн шинэ жилээр улс орон гайгүй болбол гайгүй юм ярьж болно.

-Шинэ жилээр талбай дээр цугларч байгаа хүмүүсийн тоо, утаатай тэмцэж жагсаж байгаа хүмүүсийн тоог харахад харамсалтай л санагдсан.

-Үе үеийн дарга нарын хийдэг бизнес бол Эрдэнэтийн бизнес. Бүгд л мэддэг.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)