Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу” аппликейшныг бүтээж байна

Хөгжлийн бэрхшээлтэй, бусадтай харилцах, өөрийгөө ойлгуулах чадваргүй хүмүүс, хүүхдүүдэд зориулсан “Шувуу” аппликейшныг бүтээж байна. Энэхүү аппликейшн нь ухаалаг утас, таблет, компьютерийн гэсэн хувилбаруудаар хийгдэж байгаа бөгөөд англи, герман зэрэг хэл дээр байдаг ижил төстэй олон аппликейшны загварыг үндэслэн Монголын хөрсөн буулгах төслийн багийнхны ажил эхлээд нэлээд хугацааг өнгөрөөжээ. “Шувуу” аппликейшн нь зорилтот бүлэг буюу хэрэглэх хүмүүстээ үнэгүй хүрэх юм. Гэвч аппликейшны эрхийг авах, бүтээх, хөгжүүлэх, байнгын засвар, шинэчлэл хийх зэрэг ажилд нийт 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө шаардагдаж байгаа юм. Төслийн багийнхан хандив цуглуулах аяныг зохион байгуулж, нийтдээ 13 орчим сая төгрөг цуглуулаад байна.

Та “Шувуу” аппликейшны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах, энэхүү үйлст өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл ШУВАА АПП-ыг бүтээж буй багийн нүүр номын bird шувуу aac app funding хуудаст хандаарай. Та бүхнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд зориулсан “Шувуу” аппликейшныг бүтээх ажилд хандив өргөж оролцохыг уриалж байна.

 https://www.facebook.com/shuvuuapp/

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)